Д.ДОРЛИГЖАВЫГ 1 САР ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ


Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөнгөж сая Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, хүлээн авчээ. Тодруулбал, дээрх нэр бүхий 3 хүнийг яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн байна.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “компаниудаас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. Дамбий овогтой Баатар нь Улсын ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ийн Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” , “Пайонеринг интернешил “ХХК-иудаас  2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон. 

Чангаа овогтой Бямбаа нь Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ийн Голомт банк дахь дансаар  Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр тус тус цагдан хорих шийдвэр гаргажээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.