УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ М.ЭНХБОЛДЫГ ӨМӨӨРӨВ


УИХ-ын ТББХороо өнөөдөр хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Тус байнгийн хорооны хуралдаанд тэр бүр үзэгдээд байдаггүй УИХ-ын гишүүн Б.Наранхүү хүрэлцэн ирж оролцсон нь анхаарал татлаа.

Улмаар тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг өмөөрсөн үг хүртэл хэлээд амжлаа. Тэрбээр  хэлэхдээ "Өмнөх дөрвөн жил, сүүлийн хоёр жилд бид зодолдлоо. Парламентын даргаас болж одоо зодоон хоёр дахин ихэснэ шүү. Нэг хүнийг сольчихвол болчихно гэсэн улс төр байж болохгүй. Утаа, агаарын бохирдлоо бид ярихгүй байна. Нэг нэгийгээ гүтгэж доромжилж, үнэн худлыг нь мэдэхгүй зүйлээр дайрч байна. Хүнийг гүтгэх болохоор шүүх хамаагүй болчихдог. 2020 оноос хойш парламент байх юм уу, байхгүй юм уу" хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн хувьд УИХ-ын дарга М.Энхболдтой их ойр ажилладаг. Түүний хуурай дүү гэж ярьдаг билээ. Тэр нь ч "Аархал" хэмээх бичлэгээр олон нийтэд ил тод болсон байдаг.

Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Наранхүү иргэдэд хэрэгтэй хууль, тогтоомж батлах чухал үед харагддаггүй мөртлөө сайн ахынх нь талаар хэлэлцэх болохоор хамгийн түрүүнд  ирж хамгаалалтанд гардаг болжээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.