ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭГҮЙ МАЛ, МАХ ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


Монголын уламжлалт Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний аюулгүй байдал болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор зохион байгуулж буй “Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас нийслэл болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоож, хариуцлага тооцохоос гадна автомашин ашиглан үйлдэгдэж байгаа хулгайн гэмт хэргийг илрүүлэх, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, ачаа тээш, сэжигтэй хүн зэргийг шалгаж мөн мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцуулахгүй, харьяа цагдаагийн байгууллагад хүргүүлэн Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцуулж байна.

Иймд тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.