БАЙНГЫН ХОРОО: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Тодруулбал нэр бүхий гишүүдийн зүгээс УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаад байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгч уг асуудлыг шийдвэрлэхийн тулд уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Яг одоо байнгын хорооны гишүүд хууль санаачлагаас уг хуулийн төсөлтэй холбоотой зарим асуултуудыг асууж, хариулт авч байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.