МОДЕЛЬ С.ТӨГС: ТРАНСЖЕНДЕР СОЛОНГО МИНИЙ ТАЛААР ЯРЬСААР Л БАЙГАА ЮМ УУ?


Загвар өмсөгч С.Төгс чамгүй эрэлттэй моделиудын нэг. Загвар өмсөхийн хажуугаар сонирхлоо даган олон ч ажил амжуулдаг тэрээр трансжендер Солонгод  хандан ширүүхэн үгс хэлээд амжжээ. Тэрээр хэлэхдээ "Энэ трансжендер Солонго миний талаар ярьсаар л байгаа юм уу? Нэг л их би завгүй хүн гээд байсан. Яасан ч завтай юм. Би хол л байгаа ш д уг нь. Өөрөө байн байн намайг яриад байгаа болохоос биш. Тэр хүнд анх эмэгтэй болохдоо ямар хүн болохоо сонгох боломж нь байсан гээд бод доо. Тэгэхэд ийм эмэгтэй хүн болохыг сонгож байгаа бол яахав дээ. Эмэгтэй хүний бардам, нандин чанар нь байхгүй. Өсгийт л өмсчихвөл болно гэж бодсон юм байлгүй. Эмэгтэй хүн байна гэдэг чинь дрэсс өмсөөд л болчихдог зүйл биш ш дээ уг нь" хэмээсэн байна. 

Өмнө нь хамтдаа "Z24" компанийн рекламанд тоглож байсан тэдний дунд ямар нэгэн үл ойлголцол гарсан нь үүнээс тун ч илэрхий харагдана. Харин чухам ямар маргаан дэгдэж хоёр талд бие биенийхээ чихийг халууцуулж яваа нь тун ч сонирхолтой ажээ. 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.