ХОШИН ШОГИЙНХНЫГ АЖИЛГҮЙ БОЛГОХ ШАХСАН НАРАНЗУН


Продюсер, ая зохиогч Наранзуныг олон нийт Б.Бадрууган асаны хүү гэдгээр нь тун сайн мэднэ. Өвөө болон ааваасаа урлагийн авьяас өвлөн авсан тэрээр тун ч сайн жүжигчин ажээ. Сүүлийн үед залуусын дунд хит болоод буй "Tik tok" апликейшнд түүнийг давж гарахаар авьяастан бараг л үгүй. Олон жил нэг янзаар харж дассан түүнийг хошин шогийнхныг ч ардаа хаяхуйц нүүрний хувирал гарган жүжиглэж буйг харсан олон нийт "хошин шогийнхныг ажилгүй болгох нь" хэмээн жиг жуг хийх болжээ. Өөрийн дагагчдаа хэзээ ч уйдаадаггүй тэрээр ийнхүү олон ч хүний элгийг инээдээр эмчлэн баяр баясгалан бэлэглэх болсон байна. "Нас бол ердөө тоо, насаар юмыг заагладаг хандлага чинь өөрөө хоцрогдсон" хэмээж байсан удаатай түүний найман настай балчраас эхлэн наян настай буурлын дүрийг чадварлаг бүтээсэн видеонуудыг түүний инстаграмм хуудаснаас болон "Тик ток" апликейшнээс үзэх боломжтой ажээ. 

 

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.