БХБ-ЫН ДЭД САЙДААР Б.МӨНХБААТАРЫГ ТОМИЛЛОО


Засгийн газрын өнөөдөр /2019.01.09/-ийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн байна. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Б.Мөнхбаатарыг томилжээ. Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хотын орлогч байсан, Эрдэнэс Оюутолгойн Монгол дахь захиралаар тус тус ажиллаж байсан. Хамгийн сүүлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын даргад нэр дэвшиж байсан ч намын Удирдах зөвлөл дэмжигдээгүй юм.

Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Клиникийн нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бямбадорж ажиллахаар болжээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.