НҮБ-ТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛАВ


Гватемалийн  Гадаад яамны сайд Сандра Жовел НҮБ-тай байгуулсан тус улс дахь Ял завших явдлын эсрэг тэмцэх олон улсын комисстой холбоотой гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн энэ байгууллагад үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоох 24 цагийн хугацаа өгсөн талаар орон нутгийн хэвлэл мэдээлжээ. Тэрээр “Энэ мэдэгдлээ  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзсаныхаа дараа тус байгууллагын танхимд болсон хэвлэлийн хурлын  үеэр хийсэн байна. Харин тэд энэ уулзалтаа Ял завших явдлын эсрэг тэмцэх олон улсын комиссын шинжээч Юлен Осорио Зулуагаг өнгөрсөн бямба гаригт Гватемалийн олон улсын нисэх онгоцны буудалд тус улсын  цагаачлалын албаны хүрээлэнгийн ажилтнууд баривчилжээ.Сандра Жовел олон улсын энэ байгууллага нь тус улсын хуулийг зөрчсөн. Үүнээс гадна ерөнхийлөгч Жимми Моралес үргэлж энэ байгууллагад судалгаа хийхийг зөвшөөрдөг байсан гэв.

Энэ талаар тус улсын радио твиттер хуудастаа  жиргэжээ. “El Mundo” сонинд Ял завших явдлын эсрэг тэмцэх олон улсын комисс нь хийх ёстой ажлаа хийгээгүй гэж Гадаад яамны сайд Сандра Жовел мэдэгдсэнийг нийтэлсэн байна. Энэ байгууллагын шинжээчтэй холбоотой хэргийг Гватемалийн шүүх цагаачлалын албаны ажилтнуудын үйлдлийг өнгөрсөн сарын 21-нд гаргасан түр хугацааны хамгаалалтын эсрэг чиглэсэн гэж үзсэний дараа  шийдвэрлэсэн тогтоолыг гаргажээ. Харин энэ шийдвэрийг нь НҮБ  биелүүлэхээс татгалзсан мэдэгдлийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш  хийсэн байна.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.