"ДАКАР РАЛЛИ"-Г СУРВАЛЖЛАХ ЭРХИЙГ МОНГОЛЧУУД 6000 ЕВРОГООР АВЧЭЭ...


Перуд болж буй авто спортын “Дакар Ралли” уралдаанд Монголын баг анх удаа бүтэн багаараа оролцож байна. “Dakar 2019 Team Mongolia” баг автомашины SxS ангилалын дөрвөн дугуйт /413 дугаартай/ болон мотоциклын төрөлд өрсөлдөж байгаа. Өчигдөр машины хоёр дахь гараа болж манай баг замаа амжилттай дуусгажээ. Хэдийгээр замын сүүлчийн 20 км-т шатахуун нь дуусч хүнд байдалд орсон ч нутгийн залуус тус хүргэсэн байна. Мөн мотоциклийн ангилалд уралдаж буй Н.Лхамаа эхний гараа болох 84 км замыг элсэн цөлд туулж, бариандаа орсон.

Монголын баг энэ удаа тусгай сурвалжлагчтай Перуд очсон. Тодруулбал, сэтгүүлч Б.Онон анх удаа “Дакар Ралли”-г сурвалжилж газар дээрээс нь мэдээллийг хүргэж байгаа билээ. Тэрбээр энэхүү уралдааныг сурвалжлах мандатаа зургаан мянган еврогоор авсан байна. Дэлхийн хамгийн аюултай, бартаат замын олимпийг сурвалжлахаар олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллага өндөр төлбөр төлж ажилладаг. Энэхүү уралдааныг сурвалжлах эрхийн мандат 12 мянган еврогийн үнэтэй байдаг ч Монголоос анх удаа сэтгүүлч очсонд зохион байгуулагч францчууд талархаж, 50 хувийн хөнгөлөлт үзүүлжээ.

Сэтгүүлч Б.Онон 2016 оноос эхлэн Монголын автомастеруудын холбооны цуврал уралдааны 20 гаруй нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэсэн юм. Тэрбээр өдгөө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир спортын газрын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байна.

Б.Онон энэ удаа Перугээс мэдээлэл бэлтгэн хүргэсээр байгаа.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.