Б.ГАНХУЯГ:


“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 оны ажлын тайлан хийгээд энэ жилийн төлөвлөгөөт  ажлын талаар өнөөдөр /2019.01.09/ өөрийн байрандаа мэдээлэл хийлээ. Хуралд тус компаний гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “Эрдэнэс-Тавантолгой" ХК түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаа. Мөн 2017, 2018 онуудад 3,1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1,99 их наяд төгрөгийн орлоготойгоор ажиллаж,  2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгаад байна.

Хүлээгдэж буй гүйцэтгэл буюу 2018 онд манай удирдах зөвлөлөөс баталсан төлөвлөгөөнд 1,2 их наяд төгрөгийн болоруулалттай ажиллахыг компанид даалгасан. Харин бид 2,1 их наяд төгрөгийн борлуултын орлоготой ажиллаж төвөлгөөгөө давуулан биелүүллээ. Улсын төсөвт 284 тэрбум төгрөгийг  төвлөрүүлэх үүргийг манай компанид даалгасан. Манай компани 510 тэрбум төгрөгийн боруулалтын орлогыг улсад төвлөрүүлсэн юм.

Иймд манай компани 335 тэрбум төгрөгийн  ашигтай ажиллахаас 720 тэрбум төгрөгний цэвэр ашигтай ажилсан байна.  Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас олон улсын зах зээлд хөрөнгө босгох үүргийг манай компанид өгөөд байгаа. Манай компани тус ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд (НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, ЦСтанц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгоод УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн болсон” гэлээ.

Улмаар тус хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа өргөжин хөгжиж иргэдэд ил тод, нээлттэй болсоныг онцолсон юм. Өмнө нь “Эрдэнэс-Тавантолгой ХК-ыг иргэд хаана байдгыг иргэд мэддэггүй байсан. Энэ жил тус компани 1072 хувьцаа мэдээллийн төвийг байгуулж, мэдээллийн төвөөр дамжуулан  давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвөлгөө мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өгснийг тэд дуулгалаа.

ЭНЭ ОНД 1072 ХУВЬЦАА АМЬ ОРЖ , ИРГЭД НОГДОЛ АШИГ ХҮРТЭНЭ

Улмаар тус компанийн удирдлага 2018 оны тайлангаа танилцуулсаны дараа энэ онд хийх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Энэ онд Эрдэнэс-Таван толгой ХК дэлхийн зах зээл дээр өрсөлдсөн, хөгжлийн жил болгоно гэсэн зорилгыг тавьж ажиллаж байгаа аж.

Тус компани энэ жил дэд бүтцийн төслүүдээ үргэлжлүүлэн хөгжүүлэхээр болжээ. Улмаар иргэдийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгыг хүртээх ажлыг зохион байгуулахаар ажлуудаа төлөвлөжээ. Энэ талаар Б.Ганхуяг хэлэхдээ “2019 онд 1072 хувьцааг амьлуулах юм. Компаний хувьцаа эзэмшигч 2,5 сая хүн байдаг. Эдгээр хувьцаа эзэмшигчидэд ногдол ашиг хүртэх санхүүгийн бүрэн бололцоо бүрдсэн. Бид энэ талаар тооцоо судалгааг гаргасан. 2018 оны тооцоо судалгааны талаарх аудит хийгдсэн тайлан гарах гэж байна. Энэ тайлангаар бид нэгж хувьцааг бид хэдэн төгрөгөөр үнэлэх вэ? гэдэг үнэлгээ гарна. Энэ үнэлгээг бид төлөөлөн удирдах зөвлөл, бодлого барьж буй ЗГ, Уул уурхайн яаманд танилцуулна. Үүний дараа дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар саналаа оруулж батална. Анхны арилжаагаараа нэгж хуьцаа 933 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ жил ноогдол ашиг олгогдож эхлэхэд энэ үнэлгээ өөрөө өснө. Одоогийн байдлаар арилжаанд ороогүй байгаагаас 933 төгрөг гэсэн үнэлгээ байсаар байгаа. Гашуунсухайтад зогссон ажлуудыг санхүүжүүлж үргэлжлүүлэн явуулах болсон. Энэ ажил 70 гаруй хувьтай явж байна.

Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлээ бүрэн шинэчилж барилгын ажлыг нь эхлүүлж, ус хангамжийн асуудлаа шийдвэрлэнэ. Иймээс усны мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчтай хамтарсан байгаа. Тавантолгойн төмөр замын шинэ гарц төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Тавантолгой-Хангимандал чиглэлийн төмөр зам, нүүрс тээвэрлэлтийн орчин нөхцлийг бууруулах гэх мэт томоохон төслүүдийг гурван төрлөөр санхүүжүүлнэ. Эхний төслийг нь компанийн дотоод нөөц, санхүүгийн чадамжаар бүрдүүлнэ. Хоёрдахь төслийг  Засгийн газраас өгсөн чиг үүргийн хүрээнд олон улсын зах зээл дээр хөрөнгө босгож санхүүжүүлнэ. Гуравдахыг нь хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана. Бүх нөхцөл бололцоо бүрдсэн байгаа. Дараагийн томоохон төлөвлөгөө бол 100 мянган хүнтэй хот байгууллахаар парк шинэчлэлийн ажлыг хийх юм.

Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатарын утааг бууруулахад оролцож, Тавантолгойгоос сайн чанарын нүүрсийг авчирч сайжруулсан түлш болгож тараана. Ирэх тавдугаар сараас түүхий нүүрс оруулахгүй. Тодотгож хэлвэл, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй сайжруулсан шахмал түлшээр  хангана.  Мөн 2020 онд Монгол улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэж ажиллахаар болсон” хэмээн мэдээллэсэн юм.

Б.Бадралмаа

Ардчилал.мн

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.