ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ


Жил бүрийн сар шинийн баяраар үндэсний өв соёл, түүх дурсгалаа сэргээн сануулах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхээр Монгол компани Юнител Групп эрмэлзэж хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдэг билээ.

Өмнө нь Их Эзэн Чингис хааны баатруудын дүрээр Хамаг Монгол, ухаан эрдэмт мэргэдийн дүрээр Эрдэмт Монгол гэсэн бэлгийн картыг хэрэглэгчиддээ хүргэсэн. Тус ажлын хүрээнд СГЗ орчуулагч Г.Акимын орчуулсан “Шашдирын чуулган” номын 1,2-р ботийг хэвлүүлж улсын төв номын сан болон нийслэлийн алслагдсан ЕБС-иуд, 21 аймгийн төв номын сан, хүүхдийн хорих ангид түгээх ажлыг зохион байгуулсан билээ.

Харин шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулан Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний хүчирхэг хаадыг бэлгэдсэн “Язгуур Монгол” бэлгийн картаа бүтээж хэрэглэгч түмэндээ хүргэж байна. Тэгвэл энэ хүрээнд Юнител групп нь Монголын Үндэсний музейтэй хамтран энэ амралтын өдрүүдэд тус музейг олон нийтэд хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо. Иймд амралтын өдрийг гэр бүл, найз нөхдийнхөө хамт Монголын Үндэсний музейн гайхам үзмэрүүд, эртний түүхийн хуудсаар аялж өнгөрүүлээрэй.

Юнител Групп сар шинийн баярт зориулан төрт ёсны язгуур Хүннү гүрний их хаад Түмэн, Модунь, Гиюй, Гүнчин нараар бэлгэдсэн дөрвөн төрлийн бэлгийн картыг хэрэглэгч түмэндээ хүргэж байна.

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.