ГЭМТСЭН ЗОРЧИГЧДЫГ НИЙСЛЭЛД АВЧИРЧЭЭ


Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 99-88 УНЗ улсын дугаартай том оврын автобус Замын-Үүд рүү орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол өчигдөр өглөө гарсан билээ.

Ослын улмаас хоёр жолооч нь амь насаа алдаж, 35 хүн гэмтэж бэртсэн байдалтай байна. Хүнд бэртсэн хүмүүсийг өчигдөр нисдэг тэрэг явуулж авчрахаар холбогдох газрууд ярилцсан ч явуулаагүй байна.

Харин нэлээд хүнд бэртэлтэй зорчигчдыг өчигдөр орой газраар тээвэрлэж, ГССҮТ-д авчирчээ.

Дээрх осолдсон автобус нь "Дэлгэрэх хүнс" ХХК-ны автобус бөгөөд сар шинийн баяр болохтой холбоотой нэмэлтээр зорчигч тээвэрлэж байсан автобус байжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.