НОРА: Э.ОДОНТУНГАЛАГ ТАЛИЙГААЧТАЙ АДИЛХАН МАНАЙ КОНТЕНТИЙН НЭГ ХЭСЭГ


Боловсрол суваг телевизээс албан ёсны эрхтэйргээр хүргэж буй “Mogolians next top model 2” шоу нэвтрүүлэг цацагдсанаас хойш тус нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг хүн амины  хэрэг гэж хардах хүмүүс ч байгаа юм. Одоогоор шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд шалгалтын үйл явц дуусах шатандаа явж байгааг албаныхан мэдээлэлсэн.

Өнөөдөр/2019.01.04/ Монгол Нюьс мэдээллийн төвд “Боловсрол телевизийн удирдлагууд болон "MNTM" шоу нэвтрүүлгийн шүүгч, загвар өмсөгч Э.Энхболд, Д.Оюунномин буюу Нора нар хэргийн талаарх байр сууриа илэрхийллээ.

"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа хэлэхдээ: “Уг хэргийг гарсанаас хойш олон нийтийг турхирсан худал ташаа мэдээлэл түгээх болсоноос бид хэвлэлийн хурал хийж байна. MNTM нэвтрүүлэг бол албан ёсны эрхтэй контент учраас бүх зүйл проматынхаа дагуу хийгдэж байгаа. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ээжийнх нь хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжүүлэн гаргаж байгаа. “Миний охины хамгийн том мөрөөдөл топ модель болох байсан” гэж хэлсэн учраас талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан.  Финалын шатанд гурван хүн үлдсэн гэдэг мэдээлэл гараад байна. Финалын шатанд гурван хүн үлдээгүй” гэв.

Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Д.Нора: “Миний хувьд нэвтрүүлгийн оролцогч гэнэт нас барсанд ихээхэн харамсаж байгаа. Манай нэвтрүүлгийн хувьд, загварын ертөнцөнд нөхөж болошгүй гарз учирлаа. Бид талийгаачтай 2-3 сар хамт амьдарч нэвтрүүлгээ хийж байсан хамт олны хувьд нас барсаныг сонсоод маш их шоконд орсон. Энэ үеэр би Монголд байгаагүй. Хятад улсад ажлаар явж байсан. Үүнтэй холбоотойгоор намайг ар гэрийхэнтэй уулзаж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн ташаа мэдээлэл түгэсэн. Хэдий Монголд байхгаагүй ч нэвтрүүлгийн хамтолон ар гэрт нь эмгэнэл илэрхийсэн. Мөн манай нэвтрүүлгийн оролцогчид болон оролцогч Э.Одонтунгалаг руу дайрч байна. Э.Одонтунгалаг талийгаачтай адилхан манай контентийн нэг хэсэг. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Загварын ертөнцөд ч тийм зүйл байдаггүй. Үнэн мөнөнийг олохыг хүсч байгаа бол шүүх хяналтын байгууллагад хандаж, эх сурвалжтай мэдээлэл түгээхийг хүсч байна ” гэлээ.

Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Э.Энхболд “Миний хувьд талийгаачтай нэг агентлагийн модель байсан. Тэр утгаараа сайн мэднэ. Гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Энэ харамсалтай үйл явдал бид бүхний хувьд ч хүнд цохиолт болсон. Гэтэл зохион байгуулалттай юм уу гэж харагдахуйц шүүгч, оролцогч нар руу дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл их тарж байгаад харамсаж байна. Би талийгаачийг эмээтэйгээ амьдардаг гэдгийг мэддэг учир гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Харин ах болон ээжтэй нь үл ойлголцол үүссэн. Түүнээс болж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн мэдээлэл гарч байна. Үүний дараагаар тэдэнтэй холбогдож, ойлголцсон. Тиймээс ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэж хэлмээр байна" гэсэн юм.

Боловсрол суваг телевизээс албан ёсны эрхтэйргээр хүргэж буй “Mogolians next top model 2” шоу нэвтрүүлэг цацагдсанаас хойш тус нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг хүн амины  хэрэг гэж хардах хүмүүс ч байгаа юм. Одоогоор шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа бөгөөд шалгалтын үйл явц дуусах шатандаа явж байгааг албаныхан мэдээлэлсэн.

Өнөөдөр/2019.01.04/ Монгол Нюьс мэдээллийн төвд “Боловсрол телевизийн удирдлагууд болон "MNTM" шоу нэвтрүүлгийн шүүгч, загвар өмсөгч Э.Энхболд, Д.Оюунномин буюу Нора нар хэргийн талаарх байр сууриа илэрхийллээ.

"Боловсрол” телевизийн ерөнхий продюсер Ч.Мядагмаа хэлэхдээ: “Уг хэргийг гарсанаас хойш олон нийтийг турхирсан худал ташаа мэдээлэл түгээх болсоноос бид хэвлэлийн хурал хийж байна. MNTM нэвтрүүлэг бол албан ёсны эрхтэй контент учраас бүх зүйл проматынхаа дагуу хийгдэж байгаа. Гэвч нэвтрүүлгийн дундуур маш том гарз хохирол гарсан. Бид бүгд маш их цочирдож, харамсаж байна. Талийгаачийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, ар гэрийнхнийх нь хүсэлтээр гурван долоо хоног завсарласан. Ээжийнх нь хүсэлтээр нэвтрүүлгээ үргэлжүүлэн гаргаж байгаа. “Миний охины хамгийн том мөрөөдөл топ модель болох байсан” гэж хэлсэн учраас талийгаачийн дүрсийг хасахгүйгээр нэвтрүүлгээ гаргасан.  Финалын шатанд гурван хүн үлдсэн гэдэг мэдээлэл гараад байна. Финалын шатанд гурван хүн үлдээгүй” гэв.

“Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Д.Нора: “Миний хувьд нэвтрүүлгийн оролцогч гэнэт нас барсанд ихээхэн харамсаж байгаа. Манай нэвтрүүлгийн хувьд, загварын ертөнцөнд нөхөж болошгүй гарз учирлаа. Бид талийгаачтай 2-3 сар хамт амьдарч нэвтрүүлгээ хийж байсан хамт олны хувьд нас барсаныг сонсоод маш их шоконд орсон. Энэ үеэр би Монголд байгаагүй. Хятад улсад ажлаар явж байсан. Үүнтэй холбоотойгоор намайг ар гэрийхэнтэй уулзаж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн ташаа мэдээлэл түгэсэн. Хэдий Монголд байгаагүй ч нэвтрүүлгийн хамт олон ар гэрт нь эмгэнэл илэрхийсэн. Мөн манай нэвтрүүлгийн оролцогчид болон оролцогч Э.Одонтунгалаг руу дайрч байна. Э.Одонтунгалаг талийгаачтай адилхан манай контентийн нэг хэсэг. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Загварын ертөнцөд ч тийм зүйл байдаггүй. Үнэн мөнөнийг олохыг хүсч байгаа бол шүүх хяналтын байгууллагад хандаж, эх сурвалжтай мэдээлэл түгээхийг хүсч байна ” гэлээ.

Mongolia’s next top model" нэвтрүүлгийн шүүгч Э.Энхболд “Миний хувьд талийгаачтай нэг агентлагийн модель байсан. Тэр утгаараа сайн мэднэ. Гэнэн цайлган, ур чадвартай модель байлаа. Энэ харамсалтай үйл явдал бид бүхний хувьд ч хүнд цохиолт болсон. Гэтэл зохион байгуулалттай юм уу гэж харагдахуйц шүүгч, оролцогч нар руу дайрсан, хэт нэг талыг барьсан мэдээлэл их тарж байгаад харамсаж байна. Би талийгаачийг эмээтэйгээ амьдардаг гэдгийг мэддэг учир гэрт нь очиж эмгэнэл илэрхийлсэн. Харин ах болон ээжтэй нь үл ойлголцол үүссэн. Түүнээс болж эмгэнэл илэрхийлээгүй гэсэн мэдээлэл гарч байна. Үүний дараагаар тэдэнтэй холбогдож, ойлголцсон. Тиймээс ямар нэгэн баримтгүйгээр, хэн нэгэн рүү дайрахаа зогсоогооч гэж хэлмээр байна" гэсэн юм.

АРДЧИЛАЛ.МН

Б.БАДРАЛМАА

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.