АРДЫН ЖҮЖИГЧИН, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Г.ХАЙДАВ ТААЛАЛ ТӨГСЧЭЭ


Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, хөдөлмөрийн баатар Г.Хайдав нь 93 насандаа бурхны оронд заларлаа. Гонгорын Хайдав нь Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриудыг дуулсан гайхамшигт нэгэн билээ.

Монголын дуурийн анхны дуучин Гонгорын Хайдав нь 1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилсан юм.  Урлагийн тайзнаа 80 гаруй жил дуулсан тэрбээр урын сандаа 700 гаруй дуутай байсан юм.

Г.Хайдав нь 1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байжээ.

Түүний анхны шавь нь МУАЖ Д.Жаргалсайхан билээ. Анх 16 настай ирж шавь орж байсан бол хожим олон тооны шавьтай болсны заримаас нь дурьдвал: МУГЖУ.Далантай, Х.Үнэнхүү, С.Жавхлан нар юм.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.