НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД: С.АМАРСАЙХАНЫГ ХОТЫН ДАРГАД ДЭВШҮҮЛНЭ


Өнөөдөр НИТХ-аар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.Үүнээс өмнө НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж,хотын даргад нэр дэвшигчийг тодруулан, МАН-ын Удирдах зөвлөл рүү нэрийг нь оруулах юм. 

Нийслэлийн МАН-ын Тэргүүлчид Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын даргад Баянзүрх дүүргийн засаг дарга асан Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байна.

Тэргүүлэгчдийн зүгээс нэг нэр дэвшигчийн нэрийг МАН-ын Удирдах зөвлөл рүү оруулахаар тогтож,  С.Амарсайхан, Б.Мөнхбаатар нарыг санал хураалтаар нэрийг нь тодруулахаар болжээ. Ингэснээр санал хураалт явагдаж, 9/5-ын харьцаагаар хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болжээ. Үргэжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдана.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.