ЦАГ АГААР: -40 ГРАДУС ХҮРЧ ХҮЙТРЭНЭ


Цаг уурчид өнөөдрөөс хүйтний эрч эрс чангарч зарим нутгаар -40 хэм хүртэл хүйтрэхийг анхааруулж буй. Энэ сарын 24-31-н хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур орчны шинжилгээний газрын О.Өнөртуулаас тодрууллаа.

-Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдал ямархуу байх вэ. Хүйтний эрч эрс чангарч, зарим газраар -40 хэм хүрнэ гэсэн мэдээлэл байна?

-Ер нь хүйтний эрч эрс чангарч байна. Увс, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө хасах 40-45 хэм хүртэл хүйтэрнэ. Өдөртөө 37 хэм хүрнэ. Хангайн бүсийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө хасах 42-47 градус хүрнэ. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хасах 22-27 градус, бусад нутгаар хасах 30-38 градус хүрч хүйтрэх төлөв байна.

-Орон нутгуудаар цасан шуурга шуурч, хүчтэй шуурна төлөвтэй байх шиг байна?

-Ойрын хугацаанд буюу энэ сарын 26-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 27-нд Алтайн нурууны өвөр бэлээр цасан шуурга шуурах төлөвтэй байна. Нэг хоногийн мэдээгээр Төв аймгуудын нутгаар зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өнөөдөр өдөртөө баруун аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхины эрч хойноос 6-11 м/секунд хүрнэ. Говь талын зарим газраар 23-25 м/секунд хүрч ширүүснэ. Ер нь цас орж байгаа газруудаар салхины хүч бага, хүчтэй цасан шуургаар шуурахгүй.

-Улаанбаатарт -40 хэм хүрч хүйтрэх үү. Энэ сарын 31-н хүртэл цаг агаарын төлөв ямархуу байх вэ?

-Тав хоногийн урьдчилсан мэдээгээр Улаанбаатарт 33 градус хүртэл хүйтрэх төлөв байна. Энэ сарын 27-нд Яармаг, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр орчимд 39 градус хүрч хүйтрэх бол өдөртөө хасах 22-25 хэм хүртэл хүйтэрнэ. Цасаар шуурахгүй, хүйтний эрч чангарна.

-Ирэх оны нэгдүгээр сард цаг агаарын төлөв ямархуу байх хандлагатай байна?

-Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв байдлын мэдээлэл энэ сарын 27-нд гарна. Урьдчилсан төлөвөөр нийт нутгийн өмнөд хэсгээр бага зэрэг дулаан байна. Төв болон зүүн аймгийн зарим хэсгээр хүйтний эрч чангарах төлөв ажиглагдаж байна. Баян-Өлгий, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Архангай, Хэнтий, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох бол Алтайн өвөр буюу уулархаг нутгаар багавтар цастай байх төлөв байна.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.