УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭДГЭЭР ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ОРУУЛНА…

Томоохон зах худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг төдийгүй олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдэд зах худалдааны төврүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг.

Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Дахүрээ”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчитшонхор” зэрэг 15 зах, худалдааны төвийн удирдлагуудтай уулзан, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах боломжтой талаар санал солилцлоо.

Зах худалдааны төвийн зам дагуу үүсэж байгаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зогсоолын тоог нэмэгдүүлэх, нийтийн тээвэр үйлчлэх боломжтой болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, шинээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой гарц байгуулах зэрэг арга хэмжээ авах боломжтойг ажлын хэсгээс санал болгосон юм.

Тухайлбал “Нарантуул” худалдааны төвийн зүүн хойд хэсгийн гарцыг өргөсгөх, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж байгаа хашаа, хашлага зэргийг чөлөөлж, гэрэлтүүлэг шинээр тавьж том оврын автобус явах боломжтой болгох, бага оврын автобусны зогсох талбайг өөрчлөх, автозогсоол дээр худалдаа эрхлэх үйл ажиллагааг журамлах, зах руу орох гарах гарцыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулж хэрэгжүүлж чадвал хөдөлгөөний ачаалал 10-15 орчим хувиар буурах боломж байгааг Замын цагдаагийн газраас “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудад санал болгосон.

Энэ саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэдгээ “Нарантуул” худалдааны төвийн Ерөнхий менежер хэлсэн. Мөн “Хүчинтшонхор” захын орчим үүсэж байгаа түгжрэлийг бууруулахын тулд захын дотор хашааны гол хэсэгт ачааны автомашинуудыг зогсоож мах зардаг байдлыг цэгцлэн захын нягтрал багатай хэсэгт шилжүүлж, явган зорчигч явахад аюулгүй болгох, гадна болон дотор талын зогсоолын талбайг зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулан чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах зэргээр зохион байгуулах боломжтой гэж үзлээ.

Маргааш буюу Хангарьд ордны 14 давхарт 13:00 цагаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр зах худалдааны төвийн удирдлагуутай замын түгжрэлийг бууруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар болсон байна.

Я.Хүрэл

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.