УИХ-ЫН ГИШҮҮДИЙН “БОЙКОТ” ҮРГЭЛЖИЛЭВ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч одоогоор эхлээгүй байна. Өнөөдөр болох хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.

Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудал, Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм.

Одоогийн байдлаар  36 гишүүн чуулганы хуралдаандаа  орж ирээд байгаа тул МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг бүлгийн гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэхийг УИХ-ын дарга М.Энхболд даалгалаа.

Харин энэ долоо хоногийн эхээр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан тэргүүтэй зарим гишүүд чуулганыг дахин “бойкот”-лохоо мэдэгдсэн. Учир нь өнгөрсөн долоо хоногт болсон чуулганы хуралдаан мөн өнөөдрийнх шиг цагтаа хуралдалгүй гацсан билээ.

Тухайн үед хуралдаа суугаагүй гишүүдийн зүгээс хурал таслах болсон шалтгаанаа “УИХ-ын дарга М.Энхболдын эсрэг бойкот зарласан” хэмээн мэдэгдэж байсан юм. Харин тус асуудал энэ өдрүүдэд үргэлжилхэд хүрээд байна.

Яг одоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд тэргүүтэй гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг "огцор" гэсэн бичиг барин чуулганы танхимын үүдэнд суулт хийгээд байна. Тэдэн дээр нэр бүхий хэд хэдэн гишүүд нэмэгдэж "бойкот" хийх гэнэ.

Харин чуулганы хуралдаан ирц хүрсэн гэдэг шалтгаанаар хуралдаж ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх гэж байна. Гэвч "бойкот" зарласан гишүүд чуулганы ирц хүрээгүй гэж үзэн чуулганы танхимд эсэргүүцлээ үргэлжлүүлж байна.

Дашрамд дуулгахад өнгөрсөн парламентийн үед УИХ дахь МАН-ын бүлэг ийнхүү чуулганыг эсэргүүцэж "буйдан"-тай суултыг хийж байсан юм.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.