С.ЭРДЭНЭ: АРДЧИЛЛЫН ҮЗЭЛ САНААГ ТЭЭГЧ, ХАМГААЛАГЧИДДАА ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ


Монгол Улсын нийт иргэд ээ, эрхэм журмын нөхөд өө. Өдгөөгөөс 18 жилийн өмнө  Ардчиллын төлөөх таван нам нэгдэж, уугуул нэрээ сэргээн өдгөөгийн хүчирхэг, шинэчлэгдсэн Ардчилсан намыг байгуулж байв.

Ардчилсан нам бол Монгол оронд өрнөсөн Цагаан морин жилийн хувьсгалын үр дүнд, ард түмний оюун санааны тэмцлийн оргилд байгуулагдсан улс төрийн хүчин билээ. Ардчилсан нам эрх чөлөө, хүний эрх, тэгш эрхийг дээдэлсэн Үндсэн хуульт Парламентын Ардчиллыг Монгол Улсад авчрах үүдийг нээж, үндсийг суулгасан тусгаар тогтнолын төлөөх улс төрийн хариуцлагатай хүчин юм. Ардчилсан нам бол Монгол хүн Монгол эх орондоо эзэн байх боломжийг бүрдүүлж түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн улс төрийн төлөвшсөн үзэл санаа юм.

Бид өнгөрсөн 30 жилийн турш хангалттай хал үзэж, алдаж онож, бас эрийн цээнд хүрч, өдгөө улс төрийн намын дотоод, гадаад шинэчлэлийг далайцтай хэрэгжүүлж буй хат суусан улс төрийн хүчин болж төлөвшжээ.  Шинэчлэл бол тодорхой хугацаанд хийгээд дуусгадаг зүйл биш ээ. Шинэчлэл бол нэг сонгуулиар, нэг ялалтаар нэг мөр шийдэгддэг зүйл ч биш юм. Шинэчлэл бол байнгын үйл явц, байнгын зүтгэл, байнгын хамтын ажиллагаа, байнгын хөдөлмөр бөгөөд урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалсан хүний эрх, эрх чөлөөний бүхий л үнэт зүйлсийг баталгаажуулах амьд үйл явц билээ.

Ийм учраас Монгол оронд Ардчиллын үзэл санааг тээгч, хамгаалагч нь Ардчилсан нам бөгөөд Ардчилалд аюул учирахад эрслэн босч хамгаалах цохилох зүрх нь Ардчилсан намын гишүүд та бид юм. Энэхүү үүрэг хариуцлагаа өнөөдрийг хүртэл нэр төртэй биелүүлж яваа танд болон таны гэр бүлд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Ардчиллын төлөөх таван нам нэгдсэний 18 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Төр түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай.

УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.