ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ


Засгийн Газрын тэргүүн У.Хүрэлсүхэд өнөөдөр “Гүрэнт Монгол Хөдөлгөөн” ТББ-аас шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагдаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та 2018-11-30-ны өдөр болсон УИХ-ын ээлжит чуулганы үеэр Монголын ард түмэнд хэлж, ярьж танилцуулж байсан дараах амлалтууддаа хүрэхийг шаардаж байна гэжээ.

Ингэхдээ тэд ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын болон Засгийн Газрын гишүүдэд хариуцлага тооцох, Засгийн Газрыг огцруулахыг дэмжсэн гишүүдэд хариуцлага тооцох мэдэгдэл хийх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын компанийн лицензийг нь эзэмшдэг “цагаан суварга” зэрэг 36 ашигт малтмалын орд газруудыг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхийг тодруулж олон нийтэд зарлах, төрд эргүүлэн авах, 60 тэрбумд нэр холбогдсон М.Энхболд тэргүүтэй намынхаа гишүүдэд хариуцлага тооцох, бензин шатахууны үнэ болон валютын ханшийг тогтвортой байлгах, бууруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах гэсэн таван үндэслийг тавиад байгаа юм байна.

Улмаар тэд  Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг 2018-12-12 өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр авахаа албан бичигтээ мэдэгджээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.