Б.ЦЭЦЭГ: БИ ОХИНДОО ХОЁР ААВ, ХОЁР ЭЭЖТЭЙ БАЙХ ГАЙХАМШИГ ГЭЖ ХЭЛНЭ


"Хадаг" УСК-д дүр бүтээж "Азийн шилдэг эмэгтэй жүжигчин" хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болж байсан жүжигчин Б.Цэцэг саяхан "СТА" цолоор энгэрээ мялаасан билээ. Авьяас чадвар, гоо сайхныг бурхан түүнд харамгүй заяасан хэдий ч өөрийн хөдөлмөрөөрөө түүнийгээ тун ч сайн өнгөлж яваа тэрээр нөхрөөсөө салан тус тусын амьдралыг хөөх болсон. Тэрээр нэг охинтой бөгөөд охиныхоо аавтай тун ч эрүүл харилцаатай байдаг ажээ. Энэ тухайгаа тэрээр "Охин хүүхэд их эмзэг юм байна лээ. Миний охин элэг бүтэн л өсөж яваа. Долоо хоногт 2-3 удаа аавтайгаа байна. Бид хоёр аягүй гоё харилцаатай байдаг. Хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Гэхдээ бид хоёр аягүй гоё бие биенийгээ ойлгоод хүндэтгэж харилцдаг. Тэгээд тэр хүн хүнтэй суух юм бол бид хоёр хоёр талаас нь ярьдаг байхгүй юу. Хоёр аав, хоёр ээжтэй байна гэдэг бол гайхамшиг. Тийм биз дээ? Бидэнд тийм сэтгэл зүрх байгаа. Аав нь бол охиндоо амь, аавтайгаа харьцах харилцаа нь хүртэл охин минь өөр байдаг. Одоо миний охин дөрвөн настай, гэхдээ амьдралыг маш сайн ойлгодог. Охин хүүхэд их нандин байдаг. Хайраас миний охин гарсан" хэмээсэн байна. Шинэхэн гал голомтдоо өөрөө хадаг уяж зогсоодоо харамсаж буйгаа олноос нуугаагүй тэрээр энэ удаад ч мөн эр хүнгүй, эр нөхөргүй амьдралын сул талыг дурджээ. Тэрээр эр хүнгүй амьдралыг "тооногүй гэр"-тэй зүйрлэсэн байх бөгөөд амьдралд нь байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг экс нөхөр нь өгсөн хэмээн онцлон хэлсэн байна. 

 

 

Image may contain: one or more people, baby and closeup

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.