Ж.БАТЗАНДАН: НАМЫН ДАРГЫН ТУЛГАЛТЫГ ДЭМЖЭЭГҮЙ УЧИР БИ ХӨӨГДӨЖ БАЙГАА ЮМ БАЙНА


Өнгөрсөн Баасан гарагт У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулах эсэх талаарх асуудлыг хэлэлцэж гишүүдийн саналаар огцруулах шаардлагагүй гэдэг дээр гишүүдийн олонх саналаа өгснөөр Засгийн Газар хэвээр үлдсэн юм. Харин өнөөдөр Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж гишүүн Лу.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарыг намаасаа хөхөөр болсноо зарлав. Тэднийг дүрэм зөрчсөн хэмээн үзэн ийнхүү намаас нь хөөсөн бөгөөд тэд энэхүү асуудлаар эцсээ хүртлээ тэмцэхээ мэдэгдлээ. 

 

 

Ж.Батзандан: Ардчилсан нам яахаараа МАНАН-г дэмжих ёстой юм. Ардчилсан нам яахаараа 60 тэрбумын бүлэглэлийг дэмжих ёстой юм? Би намын бүлгийн улс төрийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг ерөөсөө ойлгохгүй байна. Нам харгалзахгүй Монголыг дээрэмдэн тонож байгаа МАНАН-ын бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас би өнөөдөр намаасаа хөөгдсөн юм байна. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ би баярлаж байна. Тун удахгүй МАНАН-ийн толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй удирдагчдыг АН-ын толгойгоос зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. 

Лу.Болд: Ардчиллын өөрийнх нь сул талыг энэ мафийн бүлэглэл үргэлж ашиглаж ирсэн. Ард түмнийг хохироож байсан, эрх мэдлийг наймаалцаж ирсэн, өмч хөрөнгийг булааж ирсэн, Зоригийг алж байсан. Үнэхээр хэцүү байсан. Бид төрийн ордонд хувьсгал хийх ийм сайхан цаг үе ирээд байна. Та бүхэн харсан байх, өнгөрсөн баасан гарагт бид энэ олон жилд арав гаруй удаа яриад хийгээд ирсэн зүгээр л Засгийн Газрыг огцруулах нэг л асуудлыг ярьсан. Гэтэл найм есөн телевиз шууд дамжуулаад хэчнээн сувгаар цацаад Монголын ард түмэн Халтар царайтыг үзсэнээс их хүн өөрсдийнхөө хувь заяаны сонголтын гэрч нь боллоо. Ардчилсан намын дүрэм бол зөвхөн өөрийнхөө ЗГ-ыг хамгаалах, үүнд гишүүд санал өгөх юм бол тодорхой арга хэмжээ авдаг ийм л дүрэмтэй. Өөр хэлбэл АН төрийг хүндэлдэг, хуулийг хүндэлдэг ийм нам. Тэгвэл өнөөдөр өглөө болсон үйл явцыг үнэхээр гутарч харлаа. Миний байгуулалцсан нам АН биш коммунист нам болжээ. 

 

Related image

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.