Ц.ТУВААН: АН ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА БАТЛААД, АРД ТҮМЭНДЭЭ ТАНИЛЦУУЛНА


Ардчилсан намын IX их хурал Төрийн ордонд болж байна. Энэ удаагийн хуралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс 1040 төлөөлөгч оролцож байна. Тус хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж батлах юм.

Тодруулбал, АН-ын даргын улс төрийн илтгэл, мөрийн хөтөлбөр /үзэл баримтлалын төслийг хэлэлцэх/, үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн батлах, ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, намын даргын илтгэлийг хэлэлцэх, улс төр нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой шийдвэр гаргах, ҮБХ-ны гишүүдэд өөрчлөлт оруулах зэрэг асуудал багтах ажээ.

Энэ үеэр Ардчилсан Намын IX их хурлын талаар болон бусад асуудлаар тус намын ЕНБДарга Ц.Туваанаас тодрууллаа.

-Энэ өдрүүдэд танай нам IX их хурлаа хийж байна. Энэ хурлаараа намынхаа үзэл баримтлалаа батлана. Үзэл баримтлалд ямар тодорхой өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-АН-ын өмнө хэрэглэж байсан үзэл баримтлалд 50 орчим шинэчлэлийг хийсэн. Энэхүү шинэчлэлтийг нэг жил гаруй хугацаанд гурван ажлын хэсэг дамжиж маш нухацтайгаар үзэл баримтлалаа өөрчилсөн. Энэхүү шинэчилсэн үзэл баримтлалаа энэ их хурлаараа баталснаар өнөөгийн Монгол улсын төрд, эдийн засагт тулгараад байгаа маш олон гацаа, бөглөөний гаргалгааг бид гаргах болно.

Бидний ахмад партизанууд 1989-1990 онд ард түмнийг өмчтэй болгоно, жагсаж цуглах эрхтэй болгоно гэж тэмцэж байсан бол үүнээс хойш төрсөн залуучууд энэ эрх чөлөөгөө өмнө байсан мэтээр ойлгож байгаа. Тэгэхээр бид нар үзэл баримтлалаа шинэчилж батлаад 2019 оны 1-р сараас эхлээд ард иргэддээ, гишүүддээ шинэчилсэн үзэл баримтлалаа танилцуулаад явах болно.

-Үзэл баримтлалд оруулсан гол өөрчлөлтүүдээсээ жишээ татаад хэлээ ч та. Жишээлбэл эмэгтэйчүүдийн квот орж ирж байгаа юм байна. Өөр ямар өөрчлөлтүүд байна вэ?

-Мэдээж АН бол баруун төвийн нам. Тийм учраас барууны чиг баримжаагаа хэвээр буюу хүний эрх, хувийн өмч, шударга ёс, хуулийг дээдлэх зарчим гэсэн үндсэн суурь зарчмуудаа баримтлаад дотоод бусад асуудлуудыг нь өөрчилсөн ийм үзэл баримтлал байх болно. Манай намын дүрмэнд дунд шатны буюу аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид эмэгтэйчүүдийн квот байхгүй байсан. Энийг бид дүрмэндээ оруулж өгч байгаа. Ер нь бол сонгуулийн тухай хуулинд нэг хүйсийн төлөөлөл 20 орчим хувь гэдэг заалт байдаг. Үүнтэй адилханаар оруулж ирж байгаа. Үзэл баримтлалд С.Зориг агсны хэлсэнчлэн эрх ашгуудын дарааллыг тогтоож өгч байгаа. Үндэсний буюу Монгол улсын эрх ашгийг нэгдүгээрт тавина гэсэн зарчим байгаа. Мөн энэ үзэл баримтлалын гол зарчим бол ардчилсан нам парламентийн засаглалыг дэмжих болно гэдэг үндсэн гол хэсгийг оруулсан байгаа.

-Танай нам УИХ-д бүлэггүй болох асуудал үүсчихлээ. Энэ асуудал цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-АН-ын дүрмээр Их хурлыг хуралдуулахын өмнөх өдөр намын ҮБХ-г хуралдуудаг. Өчигдөр хуралдсан ҮБХ-ны хурлаар АН-ын даргын саналаар нам зохион байгуулалтын асуудал хэлэлцэж шинээр гурван дэд даргатай болсон. Мөн сүүлийн үед шинээр үүсээд байгаа нөхцөл байдал буюу АН-ын бүлэгтэй холбоотой асуудал гарч ирж байгаа. Манай нам дүрмийнхээ дагуу зарим гишүүддээ хариуцлага тооцож арга хэмжээ авсан. Энэ шийдвэрийн дараачаар гишүүд маань өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Их хурлын дараа энэ асуудлыг хэлэлцэж та бүхэнд шийдвэрээ танилцуулах болно.

-Намын санхүүжилтийн хувьд цаашдаа ямар өөрчлөлт гарах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Манай нам бол санхүүгийнхаа бүх асуудлыг ил тод мэдээлж явдаг нам. Манай намын сонгуульт болон гишүүдийн өгдөг татвар, хураамж, хандивууд бүгд хуулийн дагуу, хууль заагдсан хэмжээний дагуу өгөгдөөд явдаг. Энэ тайлангаа бид жил болгон аудитаар хянуулаад явдаг байгаа.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2018-12-05 ip: 64.119.18.246

    АН-ын их хурлыгажиглаж байхад шинэ юм нэгл харагдажөгөхгүй л байна даа. Их хуралаа зарлаж байгаа байдал,төлөөлөгчдөө хэрхэн яаж сонгосон,үзэл баримтлалаа 3жил хэрхэн яаж хэлэлцүүлсэн, болон бусад зүйлс нь бүгд тодорхойгүй гэнэтхэн иххурал зарлаад хэдэн төлөөлөгч нэртэй хүмүүс цуглуулангуутаа бид ингэж ч шинэчлэгдлээ, тэгэж ч өөрчилөгдлөө одоо л бид бүхнийг сайхан болгоод өгнө, өнгөрсөнд гарсан алдаа завхарлууд хэдэн хөгшчүүдийн буруу ажиллагаанаас болсон одоо ихэнх удирдлага маань залуужсан учраас их өөр болно гэж зарлажбайх шигбайна. Харжл байя. Уг нь миний хувьд энэ их хурлаас их өөр зүйл хүлээж байсан юмдаа. Энэ ихүйл явдлын дараа АН хэрхэн ажиллах,20 оны сонгуульд яаж оролцох, өөрийн нэр хүндээ хэрхэн сэргээх гэх мэтчилэн их л олон асуудал байхшиг санагдах юм. Миний л хувьд танай одоогийн удирдлагын хувьд л гэхэд ЕС хийчих зангараг дутах боловуу нэж боддог.