Ц.ЭЛБЭГДОРЖ: Н.АЛТАНХУЯГ ӨӨРӨӨ НАМАЙГ ОГЦРУУЛААД ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙЖ ОРЖ ИРСЭН


Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцсон. Ингэхдээ тэрбээр олон шинэ баримтуудыг иш татан ярьсан юм.

Шинэчлэлийн Засгийн Газрын тэргүүн Н.Алтанхуяг огцрохдоо шударга бусын хонгил гэж байдаг. Тэр хонгилд Ц.Элбэгдорж зогсч байдаг гэж мэдэгдэж байсан цаг саяхан.

Тэгвэл тус хонгилын тухай экс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэлэхдээ “Н.Алтанхуяг бол өөрөө өөрийнхөө Засгийн Газрыг огцруулсан хүн. Над дээр орж ирээд би өргөдлөө өгөх хэцүү байна. Та намайг огцруулаад өгөөч гэж гуйсан. Тэрийг нь би нугалаад тийм юм байхгүй гээд буцаагаад гаргаж байсан. Дээр нь өөрийнхөө танхимынхаа сайд нарыг хуралд оролцуулахгүйгээр тохироо хийж байж огцор ч байсан.

Шударга бусын хонгил гээд яриад байгаа. Энэ бол дэмийрлийн түвшинд хүрчихсэн зүйл. Н.Алтанхуяг дээр зөндөө асуудал байгаа. Түүний унасан шалтгаан ядарсан ард түмний нүүрсний мөнгөн дээр ажилласан явдал. Би түүнд анхааруулж байсан. Ядарсан ард түмний нүүрсний мөнгөнөөс ашиг гаргах гэж нүдний булай болов оо гэж. Тэгсэн яг тэгээл нүдний булай болсон. Тэгээд тэндээс гаргаж авсан ашигаа булаацалдаж нэг нь АТГ-д мэдэгдээд асуудал үүссэн юм” гэсэн.

Дашрамд дуулгахад өнөөдөр ч гэсэн тэр шударга бусын хонгилийн талаар олон улс төрчид жишээ татан ярьсаар байгаа. Хамгийн сүүлд гэхэд одоогийн Засгийн Газрын тэргүүн, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх тэр хонгилд нь гацсан тухайгаа мэдэгдсэн байдаг юм.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2018-12-10 ip: 83.97.23.236

    Перезвоните пожалуйста по телефону 8 (812) 309-40-10, Олег.