НИЙСЛЭЛИЙН ШИНЭ ДАРГА ХЭН БАЙХ ВЭ?


Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн шийдвэр гаргаж, хотын дарга С.Батболдыг огцруулах албан бичгийг НИТХ-ийн дарга С.Амарсайханд хүргүүлсэн. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хуралдаанаар хотын даргыг огцруулах шийдвэр гаргаж, НИТХ хэлэлцэхээр хэд хэдэн удаагийн хуралдаан зарласан боловч тодорхой шийдэлд хүрэхгүй хойшилж байв. Энэ хугацаанд С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм..

Тиймээс түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр НИТХ хэлэлцэх гэж байна. Харин түүний оронд  2020 он хүртэлх хоёр жилийн хугацаанд нийслэлийг хэн удирдах вэ гэдэгт нийслэлчүүд чих тавин хүлээж байна.

Тиймээс эрх баригч МАН-д дахин нэг албан тушаалын сунгаа үргэлжлэхээр боллоо. Одоогийн Хотын дарга С.Батболдыг орлох магадлалтай, улс төрийн хүрээнд дэмжлэг өндөртэй хүн бол НИТХ-ын дарга С.Амарсайхан гэж хэвлэлүүд бичиж байна.  Харин түүнтэй өрсөлдөх өрсөлдөгч нар олон байгааг ч онцолж эхэллээ. Тэрчлэн С.Амарсайханы хамгийн хүчтэй өрсөлдөгчийн нэг нь хотын орлогч асан Б.Мөнхбаатар гэлцэх юм.

Ямартай ч Нийслэлийг удирдах шинэ даргад нэр яригдаж байгаа гол хүмүүс нь Б.Мөнхбаатар болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нар байна. Харин өнөөдөр НИТХ хуралдаж 2019 оны хотын төсвийг батлах юм. Дараагаар нь Хотын дарга С.Батболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.