ХОТЫН ДАРГЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦЭНЭ


Нийслэлийн Засаг дарга С.Батболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр НИТХ-ын хурлаар хэлэлцэнэ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойлголцож, хамтран ажиллах боломжгүйгээ дурдаж, өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингэхдээ 2018.12.10-ний өдрөөс хойш ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Тэрбээр энэ сарын 10-ны өдөр ажлаа өгөх шалтгаан нь Нийслэлийн 2019 оны төсвийг баталсаны дараа ажлаа өгнө хэмээн тооцжээ. Гэвч намын удирдлагуудын зүгээс төсөв батлагдахаас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн өнөөдрийн НИТХ-ын хуралдаанаар Хотын дарга С.Батболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэхээр тогтсон байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.