ХБИ-ийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргалаа


Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой өдөрлөг зохион байгууллаа.

 

 

Өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн гутал, цүнх зэрэг арьс, эсгийгээр урласан бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргасан байв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулсан “Хотын хөгжилд миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.