ХАР ТАМХИНЫ НАЙМААГ БИТКОЙН МӨНГӨӨР ХИЙДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧЛАВ


Өнгөрөгч 11 дүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг үйлдэл дээр нь баривчилжээ. 18-21 насны 3 этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авдаг байсан аж. Дээрх хар тамхи худалдан борлуулдаг байсан сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байгаа бөгөөд шалгалтын явцад хар тамхины төрлийн бодисыг онлайнаар захиалан авдаг байжээ. Мөн тэд тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийдэг байсан нь тогтоогджээ. Хар тамхины наймааг интернет, олон улс дамжсан шуудан ашигладаг болжээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.