ЖИРЭМСЭН ЭХИЙГ “ТӨРӨХИЙН ХААЛГААРАА ОР” ГЭЖ ХӨӨСНӨӨС БОЛЖ ТАКСИНД АМАРЖЖЭЭ


ЭХЭМҮТ-д амаржих эмэгтэй өчигдөр (2018.12.03) гадаа, таксинд төржээ. Тухайн үед тус эмнэлэгт хүүхдээ үзүүлж явсан нэгэн ээж цахим хуудсандаа “…Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй би төрөх гээд байна гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг гурван сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш, нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж байх үедээ энэ их хүйтэнд бараг 30 гаран градусын хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм.

Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдож, ээжүүд, аавууд маш их уурлалаа. Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас “Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай байдаг байнаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй” гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан “чи одоо хэн юм, ар гэрийнхэн нь биш бол дуугүй бай гэсэн үг хэлж намайг болон тэнд байсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загналаа. Тэгээд мөн бүх аав ээжүүд “заа за хүүхдээ үзүүлнэ олон юм хэлбэл олигтой үзэж өгөхгүй” гээд бас дуугүй болчих юм.

Ингээд хэсэг хугацаанд бүх эмч нар гүйлдэж гүйлдэж ээж хүүхэд хоёрыг төрөх тасаг руу шилжүүлэх болов. Гэхдээ ээжийг бас л гадуур авч явахаар болов. Хүүхдийг дотроор харин хоёр эмч нь аваад явлаа. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Түрээд явж байх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө, ёстой азтай гэх юм…” хэмээн бичсэн байв.

Харин энэ талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн ажилтан “Төрөхөөр ирсэн эмэгтэй эхлээд тасгаа андуурч очсон юм билээ. Тэгээд эмч нар тойроод Эх барихын тасгийн хаалгаар ороод ир гээд явуултал тэндээсээ гарч хүргэж ирсэн таксиндаа сууж төрөх тасгийг хайж явах замдаа төрчихсөн юм билээ. Таксины жолооч төрөх эмнэлгийг андуураад “Гурван гал” эмнэлэгт аваачаад өгчихсөн юм байна лээ. Тэр эмнэлгийн гадаа таксинд төрсөн. Тэгээд манайхыг дуудаад, төрөхийн эх баригч нар очиж авчирсан. Манай эмнэлгээс анхны тусламж үзүүлээд эх, хүүхэд хоёрыг төрсний дараах тасагт хэвтүүлчихсэн байна. Биеийн байдал маш сайн байгаа. Сувилагч нар хөөж гаргасан зүйл болоогүй” гэв.

Image may contain: text

Image may contain: text

Image may contain: 1 person

Image may contain: text

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.