САЛБАРТАА ГАВЬЯА ЗҮТГЭЛ ГАРГАСАН ИРГЭН БНСУ-Д ОЛОН УДААГИЙН ВИЗ МЭДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ


БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад зорчих олон удаагийн виз мэдүүлэх журамд өөрчлөлт оруулаад багагүй хугацаа өнгөрөөд байна. БНСУ руу зорчих олон удаагийн визийг өмнө нь долоон нөхцөлөөр олгодог байсан бол шинэчилсэн журмаар 15 болгон нэмсэн юм.

Өмнөх журамд үндсэн долоон нөхцөл байснаас тавыг нь хэвээр үлдээсэн байна. БНСУ руу зорчиж байсан иргэн, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан, тус улс руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан олон удаагийн виз авах эрхтэй байна.  Шинэ журмын дагуу бүрдүүлэх материал өмнөхийнхтэй адил бөгөөд  БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, тус улсын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах иргэн олон удаагийн виз авах боломжтой байна. 

Журам дээр нэмэдсэн журам: 

-Холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан иргэн

-Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ 500 сая төгрөгөөс дээш байх, эсвэл татвар төлөгч аж, ахуйн нэгжийн хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн

-БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн, эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн (Үүнд коллеж хамаарахгүй)

-Холбогдох нөхцөлийг хангаж буй олны танил урлаг соёлын зүтгэлтэн, тамирчин (Тухайн салбарт гавьяа зүтгэл гаргасан иргэн)

-500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн олон удаагийн виз хүсэх боломжтой болжээ.

Хугацааны хувьд: 

- Одоогийн мөрдөж буй журмаар олон удаагийн виз авахад эхлээд нэг жилээр олгоод оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй, визний хугацаандаа хоёр ба түүнээс дээш удаа зорчсон тохиолдолд оршин суух хугацаа 90 хоног,

- визний хүчинтэй хугацаа хоёр жил, энэ хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй, байнгын зорчдод хамаарах иргэн оршин суух хугацаа 90 хоног, визний хүчинтэй хугацаа хоёр жилийн олон удаагийн виз олгодог байв.

- Шинэ журамд олон удаагийн визний нөхцөл хангаж буй иргэний гавьяа шагнал, ажилласан жил, эдийн засгийн чадавх мөн оршин суух хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй зэргийг харгалзан үзэж шууд гурав болон таван жилийн олон удаагийн визийг олгох боломжтой аж. Жишээ нь, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын болон Гавьяат цолтон хамаарах юм. Спортын салбарынхан ч төрийн дээд одон медалиар шагнуулсан байх ёстой аж. Үүнээс гадна олимп, паралимпийн медальтай, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бол олон удаагийн виз хүсэх эрхтэй болжээ. 

Бүрдүүлэх материал: 

  • Гавьяа шагналаа нотлох тулд үнэмлэхийн хуулбар болон бусад баримт бичиг
  • Гадаад паспортын хуулбар
  • Цагдаагийн газрын тодорхойлолт
  • Нийгмйн даатгал төлдөг бол дэвтрийн хуулбар
  • Гэрлэлтийн лавлагаа

Эх сурвалж: N24.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.