ДУУЧИН ХИШГЭЭГИЙН ОЛНООС НУУСАН ”ХАЙР”


Анх "UBS" телевизийн "Universe Best Songs" тэмцээнд оролцож урлагт хөл тавьж байсан нэгэн бол дуучин Хишигээ. Тэмцээний шилдэгт шалгаран үлдэж кинонд дүр бүтээсэн цагаасаа эхлэн олны хараанд өртсөн тэрээр удалгүй продюсер Ангирмаагийн ивээлд багтан уран бүтээл туурвих болсон. Дуулах, жүжиглэхээс гадна дууныхаа шүлгийг хүртэл өөрөө зохиочихдог чамгүй авьяастай тэрээр телевийн салбарт мөн хүч үзэн нэвтрүүлэг хөтлөх болсон.

 

Уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд гаргасан "Thinking about you" дуу нь түүний ирээдүйг зөгнөсөн гэхэд хилсдэхгүй. Ганц бие байх үедээ зохиосон энэхүү дуу нь түүнд хайр дурлал дууджээ. Тун удахгүй амаржих гэж буй тэрээр өнөөг хүртэл найз залуугаа олонд ил болгоогүй байгаа бөгөөд түүний олноос нуусан "хайр"-ын эзнийг мэдэх хүсэлтэй хүмүүс багагүй байсан биз ээ. Тэрээр мөн л урлагийн авьяастай Г.Ганшагай хэмээх залууг насны ханиараа сонгосон бөгөөд гал халуун хайрандаа шатаж яваа дуучин бүсгүй "Нэг л өдөр санаандгүй гэнэтхэн л тэр хүн чинь хүрээд ирнэ... Тэр хүн ирэхэд бүх зүйл нүд ирмэхийн зуурт ид шид мэт яг үлгэр шиг өрнөх бөгөөд алдсан бүх хугацааг нөхөх мэт маш богино хугацаанд бие биедээ татагдаж жинхэнэ хайр жинхэнэ амьдрал эхэлдэг.... Ингээд л амар сайхандаа жаргаж гэнэ гэдэг шиг л юм болно ккк... Болох юм цагаа болохоор нүд ирмэхийн зуурт л болдог юм шүү! ХАЙР ДУРЛАЛЫН БУРХАН ТЭНГЭР БИДНИЙГ ИВЭЭГ" хэмээн удаан хүлээсэн хайр дурлалаа олсноо зарлаж байж. Харин түүний энэхүү гал халуун хайрын эзэн ийм залуу байдаг ажээ. 

 

Image may contain: one or more people, people sitting, food and indoor

 

Image may contain: 10 people, including Misheel Enkhtur, people smiling, people sitting, indoor and food

 

Image may contain: 1 person, closeup

 

Image may contain: 2 people, people standing

 

Image may contain: 1 person, selfie, hat and closeup

 

Image may contain: 1 person

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх  сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.