Р.ЭМҮЖИН: ЗА ОЮУНХОРОЛ ОО, ТА НАД РУУ НЭГ ӨДРИЙН ДОТОР ХЭДЭН ХҮНЭЭР УТАСТУУЛСАН БИЛЭЭ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг гишүүдийн 97.3 хувийн ирцтэйгээр хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууслаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийгөө 20-оод жилийн турш төр түшилцэж яваа гэх утга бүхий зүйл хэлсэн нь олон ч хүний эгдүүцлийг хүргэв бололтой. Тэдэн дунд яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин ч багтсан байх ажээ. Тэрээр Д.Оюунхоролд хандан "За Оюунхорол оо, та над руу нэг өдрийн дотор хэдэн хүнээр утастуулсан билээ, битгий л тэгээрэй.

Монголын төрд дөрөв билүү таван удаа сонгогдсон гээд л та минь цахиртаад хашхираад байх юм. Тэгээд энэ улс орон чинь хөгжсөн юм уу, та лав 20 жил төр барилцсан юм байна. Уучлаарай, Оюунхорол оо, би өөрөө бүсгүй хүн болохоор болж өгвөл эмэгтэй гишүүдийн тухай хатуу үг хэлж, хажиглаж гоочилдоггүй юм аа. Ганц удаа, ганц постонд таны нэрийг ганц л удаа дурдахад та өнгөрсөн жил над руу нэг өдрийн дотор хэдэн хүнээр утастуулсан билээ. Хамгийн сүүлд шөнийн 23 цагт машинаа угаалгаад зогсож байхад манай нэг телевизийн дарга бүсгүй учирлаад утастсан юм даг. Ингэтлээ нэр төрөө хайрладагтайгаа адил ард түмнийхээ төлөө зүтгэсэн бол амжилт гарах байжээ. Та Монголын төрийн төлөө дөрөв таван удаа сонгогдож ажилласан юм уу, өөрийнхөө төлөө зүтгэсэн юм уу? Ялгааг нь олон нийт харж байгаа. Эмэгтэй гишүүд гэхчлэн хэдэн хүүхнийхээ нэрээр юу хийгээд, ямар хор хутгаад явааг чинь, хүйсийн ялгаагаар хүрэх зорилгоо тодорхойлоод байгааг чинь харж л суугаа. Шонхрын наймаачин, Богд хаант дархан газрын арилжаачин...туслах чинь авилга авч байгаад арай л ил тод гардуулсан гээд олон олон эвгүй цуурайг чинь энд би дурдашгүй. Харин та минь нүдээ нээж, чихээ онгойлгоод, хатан суудлаасаа буугаад харцтайгаа хамт амьсгалаад, амьдраад үз дээ, арай л хол нисээд, тээр дээгүүр дүүлээд, дүрдээ итгээд, дүүрэн жаргаад байгаа юм биш үү?" хэмээсэн байна. 

Image may contain: 1 person, hat, outdoor and nature

 

Image may contain: 1 person, sitting

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.