П.АНУЖИН: ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ ГАЙХШРАЛЫГ НЬ ДААХГҮЙ СҮҮЛДЭЭ СӨХРӨӨД УНАЧИХСАН ШҮҮ


"Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн гуравдугаар улирлын дугаарын хагас шигшээ шатны үзүүлбэрүүд үзэгчдийн хүртээл болж буй билээ. Тус шоу нэвтрүүлгийн өчигдрийн дугаарын хамгийн сэтгэл хөдлөм үзүүлбэрээр илбэчин Б.Анандын үзүүлбэр шалгарсан бөгөөд тэрээр шүүгч П.Анужинг багагүй сандаргаад авсан. Шууд нэвтрүүлгийн тайзан дээр шүүгч П.Анужингийн ээжийг гаргаж ирэн багагүй дуулиан дэгдээсэн залууд хандан П.Анужин "Ананд хэмээх цоо шинэ агаар, дэндүү цэмцгэр төрх, ухаалаг, сэтгэгч, сэхээтэн залууд баяр хүргэе! Хойно хойноосоо тасралтгүй үргэлжлэх гайхшралыг нь даахгүй сүүлдээ сөхрөөд уначихсан шүү... Илбийн гайхамшгийг жинхэнэ утга төгөлдөр болгож чадлаа! Ананд илбэ гэдэг зүйлээс илүү шидтэн бол ижий, илбэ гэдэг зүйлээс гайхам зүйл бол ижий гэдгийг үзүүллээ. Холын хол, уртын уртад нь дэлгэр их амжилт хүсье!

Цаг гучин минутын турш таны гэрт цэнгэл баяр, гэгээ сэхээрлийг татуулах гэж хэдэн зуун залуус өдөр шөнөгүй ажилладаг гэдгийг ахин дахин хэлмээр. Хэчнээн мундаг, хайрлам залуус байдаг гээч!

Ахин энэ шоу явагдах хувь та бидэнд байвал энэ шоуны ямар нэгэн эд эс, болбол шүүгч болж бидний мэдэрсэн мэдрэмж, биднийг хүндэтгэсэн хүндлэл дунд орж үзэхийг хичээгээрэй хөдөлмөрч залуусаа! Энэ бол үгээр дүрсэлж барахгүй том сургалт, өсөлт бас бахархал байдаг юм шүү!" хэмээсэн байна.

Харин оролцогч Б.Ананд үүний хариуд "Ийм сайхан урмын үг хайрласанд баярлалаа. Монголын ард түмэнд амьдралд юу хамгийн чухал вэ гэдгийг харуулахыг хичээсэн юм шүү. Миний зорилго та бүхэнд баяр баясал, ухаарал, хайрыг мэдрүүлэх байсан юм шүү. Анужин шүүгч, түүний ээж, алдарт ээжүүддээ болон бидний амьдралд ид шид мэт хайрыг бэлэглэдэг Монголын бүх сайхан ээжүүддээ дахин баярлалаа гэж хэлмээр байна" хэмээжээ. 

Image may contain: 1 person, text

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.