АН-ЫН ҮБХ-НЫ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ


Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооний хуралдаан яг одоо Төрийн ордны их танхимд явагдаж байна. Тус хуралдаанаар маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болох IX Их хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна. 

Мөн ҮБХ-ын хуралдаанаараа  гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, намын дэд дарга нарыг сонгох, намын их хурлын зохион байгуулалт болон Үндсэн дүрмийн төслийн нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.

АН-ын ҮБХ нийт 380 гишүүнтэй бөгөөд намын их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Яг одоо хуралдаж байгаа АН-ын ҮБХ-ны хурлыг тус намын ЕНБДарга Ц.Туваан даргалан явуулж эхэллээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.