ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН ДАРААГИЙН ГИШҮҮНЭЭР Б.БАТТӨМӨР ТОДОРЛОО
ЖДҮХС-аас зээл авсан дараачийн гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тодорлоо. Тэрбээр үнэ тогтворжуулах хөтөлбөртэй нэр нь холбогдсон асуудал нь намжаагүй байхад ЖДҮХ сангаас зээл авсан тухай мэдээлэл түгэж эхэллээ.
Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр Дархан-Уул аймгаас УИХ-д суусан эрхэм гишүүн тойргийн иргэддээ дэмжих бус төрсөн дүүгийнхээ удирдан явуулдаг бизнесийг өргөжүүлэхэд зориулж ЖДҮХС-аас зээл авсан байна.
Тодруулбал, Б.Баттөмөр гишүүн өөрийнх нь эзэмшилд байдаг "Мондем" ХХК-иар дамжуулан ЖДҮХ сангаас энэ оны 10-р сард 300,000,000 төгрөгийг зээлжээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнгөрсөн онд мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ "Мондем" ХХК-ийн 80 хувь хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ. Түүний эзэмшлийн "Мондем" ХХК-г үүсгэн байгуулагч нь Баагаагийн Аюуш нь Б. Баттөмөр гишүүний төрсөн дүү гэнэ. Б.Аюушийн хувьд өнөөг хүртэл тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн байна.
Мөн "Мондем" ХХК 2013-2015 оны хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй гэж эх сурвалжууд дурьдсан байна. Харин Б.Баттөмөр гишүүнийг УИХ-д сууснаас хойш буюу 2016 оноос энэ компанийн түүх шинээр бичигдсэн бололтой юм. Дамрамд дуулгахад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн эзэмшилд "Тэс петролеум" шатахуун түгээх станцууд болох "Ойн Бирж" ХХК харъяалагддаг билээ.
А.Төмөр
АРДЧИЛАЛ.МН
УИХ-ын гишүүн Б. Баттөмөр өөрийн үүсгэн байгуулсан Мондем ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Таны ямар жилтэй вэ? Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно. |
![]() |
||
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |