БСШУС-ЫН САЙДААР УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ ТОМИЛОГДОХ УУ?


У.Хүрэлсүхийн Засгийн Газар тогтож үлдлээ. Харин үлдсэн хүн өөрт нь саад хийсэн хэнийг ч тонгорох нь тодорхой. Тэгвэл өчигдөр Засгийн Газрын ХЭГ-ийн дарга Г.Занданшатар засгийнх нь хоёр ч сайд албан тушаалаасаа буух болсон талаар мэдэгдсэн юм.

Ингэхдээ тэрбээр ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхөөр болсон, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг Ерөнхий сайдын хүсэлтээр чөлөөлөх болсон гэсэн билээ.

Одоогоор Засгийн Газарт ХХААХҮЯ сайдгүй байгаа. Харин тус яамны сайдад Ч.Улааныг томилохоор зөвшилцсөн байгаа юм. Тэгвэл У.Хүрэлсүхийн танхимаас гарах сайд нарын оронд орж ажиллах сайд нарын нэрс нэгэнт яригдаад эхэлчихжээ.

Тодруулбал Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ц.Цогзолмаагийн оронд Говьсүмбэр аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг нэр дэвшүүлэхээр МАН-ын удирдлагын хүрээнд яригдаж байгаа гэнэ.

Ямартай ч мэргэжлийн удирдлага дутагдсан Боловсролын салбарт халаа сэлгээ хийгдэх нь нэгэнт тодорхой боллоо.

Г.Мөнхцэцэг нь  1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль

1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр

2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр зэрэгтэй тус тус төгссөн.

1995-1998 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч,

1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга,

2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан,

2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал,

2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал,

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж буй ажээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

twitter share 1
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2018-12-05 ip: 93.206.254.195

    Dovnoosoo holdoj uzeegui, tulga toirsoor heden jiliig udsen Iim hun Tiim hariutslahatai ajil hiij chadahgui. Ydaj gadnii ulsad ehleed mergejilee deesh luu legend deer bh