АРДЧИЛСАН НАМЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛНА


Ардчилсан намын IX их хурал энэ сарын 5-нд Төрийн ордонд хуралдах гэж байна. АН-ын IX их хуралд нийт 1000 гаруй гишүүд оролцох бөгөөд энэ удаагийн их хурлаар Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батлахаараа онцлогтой юм.

Ардчилсан Намын IX их хурлын хүрээнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-нд Төрийн ордонд ҮБХ (Үндэсний бодлогын хороо)-ны V хуралдаан болно. ҮБХ-ны V хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.

-ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах,

-Намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх,

-Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм.

Өнөөдөр болох ҮБХ-ны V хуралдаанаас гадна хүндэтгэлийн концерт, шагнал гардуулах үйл ажиллагаа Соёлын төв өргөөнд тус тус зохион байгуулагдах юм байна.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.