АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ ХУРАЛДАНА


Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны тавдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Тус хуралдаанаар маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болох IX Их хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.  ҮБХ-ын хуралдаанаар  гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, намын дэд дарга нарыг сонгох, намын их хурлын зохион байгуулалт болон Үндсэн дүрмийн төслийн нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна.

АН-ын ҮБХ нийт 380 гишүүнтэй бөгөөд намын их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцох аж. Тус намаас  УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хөөж, Л.Болд, Д.Мурат нарын ирэх сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.