УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД БҮЛГЭЭСЭЭ ГАРАХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ


АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн турш АН-аас УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа бус АН-ын бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. 

Тэгвэл тэрбээр УИХ дахь АН-ын бүлгээс гарах тухай албан бичгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлсэн байна.

Тус албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрыг огцруулахтай холбоотой УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хийсэн санал хураалтын дүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гурван гишүүнд АН-ын удирдлагаас ногдуулсан шийтгэлийг эсэргүүцэж миний бие УИХ-ын тухай хуулийн 26.12-д заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.