“ГОЁЛ 2019” НААДМЫН ТОП МОДЕЛИОР ЗАГВАР ӨМСӨГЧ Н.САРНАЙ ТОДОРЛОО


“Гоёл 2019” наадам өнөөдөр Соёлын Төв Өргөөнд болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулж буй.

Монголын шинэ брэндүүд, шинэ дизайнерууд оролцож байгаа нь Гоёл наадмын энэ жилийн онцлог.

Жил жилийн Гоёл наадмаас топ загвар өмсөгч тодордог. Өнгөрсөн жил загвар өмсөгч Туяацэцэгийн Халиунаа топоор тодорч байсан юм. Харин энэ жилийн тухайд топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарлаа. Шагналыг топ модель Х.Бадамгэрэл гардуулж өгөв.

“Гоёл 2019” наадамд топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар оролцсон бөгөөд Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг Гоёл наадам энэ жил 31 дэх жилтэйгээ золгож байна

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.