Отгон топ моделиор хэнийг өргөмжлөх бол


Монголын загварын ертөнцийн наадам хэмээн тодорхойлж болох Гоёл”-ын эцсийн шалгаруулалт өнөөдөр Соёлын төв өргөөнд болно. Хэд хоногийн өмнөөс загварын долоо хоногоор эхэлсэн энэхүү наадмын үеэр топ модель тодруулдаг нь уламжлал болжээ.

Салбарынхан нь төдийгүй үзэгчдийн чих тавин хүлээдэг болсон наадмын эзэн чухам байх нь хүмүүсийн сонирхлыг татдаг билээ. 31 дэх жилтэйгээ золгож буй “Гоёл”-ын тайзнаа үе үеийн шилдэг модель алхаж, дизайнеруудын урласан хувцсыг амилуулдаг. Уламжлал ёсоор энэ жил топ моделиудаас Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг нар тайзнаа алхана. Тэднээс гадна шинэ залуу загвар өмсөгчид оролцож, ОХУ-ын Буриад улсын загварынхан “Гоёл”-ын тайзыг чимэхээр болсон. Харин отгон топ моделиор хэн тодрох нь сонирхол татсан хэвээр байгаа юм. Өнгөрсөн жил энэхүү наадмын топ моделиор загвар өмсөгч Т.Халиунаа шалгарсныг уншигчид санаж байгаа байх. 14 настайгаасаа загвар өмссөн тэрбээр энэ салбарт 17 жил хөдөлмөрлөж, зүтгэсний дараа топ модель болсноо хэлж байсан юм.

“Гоёл” наадмыг зохион байгуулах бүрт топ модель тодруулж байгаагүй. Үүнийг 29 дэх удаагийн наадмыг шүүгчид харуулсан. Үнэхээр топоор нэрлэх модель байгаагүй учир тийм шийдвэр гаргасан нь ч оновчтой байсан болов уу. Гэхдээ л топ модельгүй өнжсөн “Гоёл” тун цөөн. Монголын дизайнеруудын холбооноос санаачлан зохион байгуулдаг Тоёл” наадмыг 28 дахь жилдээ зохион байгуулахад загвар өмсөгч Х.Уянгыг топ моделиор өргөмжилж байсан. 1988 онд төрсөн тэрбээр 2005 оноос Монголын дизайнеруудын холбоонд харьяалагдах болсон. 13 настайгаасаа “Гоёл-2000” наадамд оролцож тасралтгүй 10 гаруй жил салбартаа хүчин зүтгэжээ. Түүний өмнөх топоор загвар өмсөгч Х.Бадамгэрэлийг нэрлэж байв. “Андра модель” агентлагийг удирдаж буй тэрбээр өдгөө ирээдүйн моделиудыг бэлтгэх ажилд хувь нэмрээ оруулж яваа юм. Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр үе үеийн топ моделиор тодорч байсан бүсгүйчүүд салбартаа олон жил ажилласнаас гадна русдадаа хүлээн зөвшөөрөгдсөн загвар өмсөгчид байдаг. Тиймээс ч 31 дэх “Гоёл” наадмын топ моделиор хэнийг өргөмжлөх нь хүмүүсийн анхааралд байгаа юм.

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.