УИХ-ЫН ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн ч УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтын саналаар түр завсарлав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "ЖДҮХС-тай холбоотой асуудлын талаар иргэн, аж ахуйн нэгжүүдээс УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах санал ирүүлсэн. Мөн Д.Хаянхярваа гишүүнээс ЖДҮХС-гаас олгосон хөнгөлөлттэй зээлээс хамаарал бүхий компани нь зээл авсан Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага ирүүлсэн. Түүнчлэн “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ч дээрхтэй ижил хүсэлт ирүүллээ. Энэ бүх саналыг өнөөдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхээр товлосон. Тиймээс Ёс зүйн дэд хороо хуралдаж дуусах хүртэл чуулганы нэгдсэн хуралдааныг түр хойшлуулах хэрэгтэй” гэсэн санал гаргасныг УИХ-ын дарга хүлээж авлаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.