ТАМХИНЫ ИМПОРТЫН ТАТВАР, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР БА ХУУЛЬ БУС ТАМХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ СЭДЭВТ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ


Монгол Улсад 2017 онд нэмэгдсэн импортын тамхины татвар, 2018 онд нэмэгдсэн онцгой албан татвар нь хууль бус тамхины нөхцөл байдалд нөлөө үзүүлсэн эсэх талаар болон тамхины хяналтыг сайжруулах чиглэлээр дэлхийд тэргүүлдэг Өмнөд Африк, Австрали, Гүрж зэрэг орны тэргүүн туршлага, ололт амжилтаас хуваалцах хэвлэлийн бага хурлыг Хавдрын Үндэсний Зөвлөл байгууллагаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 11 цагаас Новотел зочид буудлын 2 дугаар давхрын хурлын танхимд зохион байгуулна. Дэлхий нийтээр 11 дүгээр сарыг уушгины хавдарт анхаарал хандуулах сар болгон тэмдэглэдэг бөгөөд тамхины хэрэглээ нь уушгины хавдрын гол шалтгаан юм. Манай улсад 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортолж, 141 тэрбум төгрөгийг зөвхөн тамхи импортлоход зарцуулжээ. Монгол Улсад насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 49.1%, эмэгтэйчүүдийн 5.3% нь тамхи татаж, сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Энэхүү харанга дэлдсэн асуудлыг нарийвчлан сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг тус хэвлэлийн хуралд оролцохыг урьж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.