Ичиножёо А.Ичинноров сүүлийн 5 өдөр унах эрхгүй болов


Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёг Комүсүби Такакэйшёо есөн даваа, нэг унаатай тэргүүлж байна.

Түүний араас Озэки Такаясү тэргүүтэй дөрвөн бөх найман даваатай удаалж байгаа бөгөөд Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Өнөөдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров Озэки Точиношинд ялагдаж долоон унаа гурван даваатай үлдлээ. Тэрбээр үлдсэн таван өдрийн барилдаанд нэг л унавал 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болох юм.Тамаваши Б.Мөнх-Оргил Комүсүби Каисэйгээр зургаа дахь даваагаа авсан бол Чиёомёома Г.Мөнхсайхан тав, Такаинова А.Баасандорж дөрвөн даваатай байна. Харин Араваши Э.Дөлгөөн 10 өдрийн барилдаанаас нэг л даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.