Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАНА


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийв.

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийв. Засгийн газраас 2017 оны зургадугаар сард энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх юм. Бүлгийн гишүүдийн зүгээс Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлтүүд хэт өргөн хүрээтэй байна гэж үзжээ. Монгол Улсад захиргааны шүүх байгуулагдснаар хүний эрхийг хангах, албан тушаалтнуудын дур зоргоороо авирлах байдлыг хязгаарлахад том дэвшил гарсан. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахдаа тодорхой хязгаарыг барих ёстой гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлсэн байна. Иймд зөвхөн УИХ-ын шийдвэрийн дагуу Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хуулийн Цэц хянах нь оновчтой гэдэгт бүлгийн гишүүдийн олонхи нь санал нэгдсэн байна.
Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-УИХ-ын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй болно гэсэн үү?
- УИХ-ын шийдвэрийн дагуу Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хуулийн Цэц хянана гэдэг хэлбэрээр явж байгаа.
-Энэ хуульд өөрчлөлт оруулснаар УИХ хууль бус шийдвэрээ хамгаалж үлдэх боломж бүрдэх юм биш үү?
-УИХ-ын шийдвэрийг хянадаг байгууллага нь Үндсэн хуулийн Цэц. Чуулганаар долоо хоног бүрт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Ер нь бол Захиргааны ерөнхий хуультай холбоотой гол жишээ нь Эрдэнэтийн 49 хувийн маргаан юм. УИХ-аас Монголын ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн үзээд Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хүчингүй болгоод ажил таг зогсчихоод байна.

https://www.youtube.com/watch?v=QG9v6oE5Qhg 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.