ХОТЫН ДАРГЫН АСУУДЛЫГ БААСАН ГАРИГТ ХЭЛЭЛЦЭНЭ


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид бямба гарагт хуралдаж, ээлжит бус V хуралдааныг энэ сарын 23-нд хуралдуулахаар тогтжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн.Иргэдийн төлөөлөгчдийн хурал асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх хуулийн заалттай тул ийнхүү ээлжит бус хуралдаан зарлажээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг ирэх баасан гарагийн 09.00 цагт эхэлнэ.

Б.Анир

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.