Погба, Стерлинг: Усэйн Болт хөлбөмбөгчин болж байгаад баяртай байна"


Өмнө нь хөнгөн атлетикч байсан Усэйн Болт мэргэжлийн хөлбөмбөгчдээс авсан дэмжлэгийнхээ талаар ярьжээ.

Сүүлийн хэдэн сарын хугацааг Болт Австралийн "Сентрал Кост Маринерс" клубт зарцуулсан бөгөөд тэр ч байтугай тоглож хоёр гоол хийсэн ч мэргэжлийн гэрээний талаар тохиролцоонд хүрээгүй юм.

"Хүмүүс юу хүсч байгаагаа хэлж чадна, би ч үүнийг хэрэглэж байна" гэж Болт ярьсан байна.

“Тэд намайг муу гэж боддог, гэхдээ би хүмүүсийн саналыг буруу гэж бодож байна. Хөлбөмбөг бол миний хийхийг хүсч байгаа зүйл, би шүүмжлэлийг нухацтай авч үздэггүй. Би Погба, Стерлингэд хандсан, тэд намайг хөлбөмбөгчин болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн. Энэ бол зөвхөн мөнгөний тухай биш юм. Энэ бол мөрөөдөл, би өөрөө хичээж, хэчнээн сайн байж болохыгоо олж хармаар байна” гэжээ.

32 настай Болт бол хөнгөн атлетикаар найман удаа олимпийн аварга болсон аугаа тамирчин билээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.