ХЯТАДЫН ТАНСАГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН 20 ДАХИН ҮНЭ ХҮРСЭН НУУЦ


Монголд 1кг үхрийн мах 7000-10000 төгрөгийн хооронд худалдаалагддаг бол “Очир Дагинас” ХХК-н “ТАЛЫН ДОМОГ” экспортын хиам 1кг нь 187.500 төгрөгөөр борлуулагдаж эхэллээ.

 

Махан бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрлэгч “Очир Дагинас” ХХК өнгөрсөн зун ЭКСПОРТ-ын шинэхэн үйлдвэрээ ашиглалтанд оруулсан бол энэ сараас “ТАЛЫН ДОМОГ” нэртэй шинэ брэндээ Хятадын зах зээлд гаргаж эхэллээ. Уг Талын домог брэнд 400 гр савлагаатай бөгөөд Хятадын хэрэглэгчдийн гар дээр 200 юань буюу 75.000₮ хүрч байна.

Энэ нь 1кг нь 187.500₮ гэсэн үг бөгөөд бараг нэг бүтэн үхрийн үнэ хүрч байгаа юм. Хэрхэн 1кг махан бүтээгдэхүүн 20 дахин илүү үнэ цэнэтэй болсон, цаашлаад Хятадын өндөр шаарлагатай хүнсний хяналтыг хэрхэн давж ажилттай экспорт хийсэн нууцыг “Очир Дагинас” ХХК ны гүйцэтгэх захирал Германы махны холбооны гишүүн Х.Тэмүүжин тайлбарлахдаа “Герман технологи, Монголын эко өндөр чанарын мах” гэж тайлбарласан юм.

ЭХ СУРВАЛЖ : UNDESTEN.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.