О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэхээр  байлаа. Танилцуулгыг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулга хийх үед гишүүн О.Баасанхүү горимын санал гаргаж  "Сайдын томилгоог Ерөнхий сайд оруулж ирэх ёстой. Төрийг бужигнуулъя, парламентын эрх мэдлийг саармагжуулъя гэдэг үг үйлдэл рүүгээ эхэлсэн үү, Ерөнхий сайд байхгүй байгаа нь. Хуулиараа Шадар сайд Ерөнхий сайдын эзгүйд орлодог. Хэрвээ би буруу зүйл ярьж байгаа бол Монол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баруун гарын цэргээс би уучлал гуйя" гэсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг ч гишүүнтэй адил байр суурь илэрхийлж,  Ерөнхий сайдыг хуралдаанд иртэл түр завсарлага авлаа.

Н.Нягт

  ЭХ СУРВАЛЖ : Zaluu.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.