ЭМЭГТЭЙ БОКСЧИД ДЭЛХИЙН РИНГ ДЭЭР ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА


Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэг улсын нийслэл Дели хотноо үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр /11.16/ ОУХМ М.Нандинцэцэг, М.Намуун нар эхний тоглолтоо хийж өрсөлдөгчдөө яллаа.

“Инчеон-2014” Азийн наадмыг хүрэл медальт, ОУХМ M.Нандинцэцэг 54 кг-д Унгарын боксчин Ц.Цабинатай хүч, ур чадвараа сорьсон бөгөөд манай тамирчнаас өндөр, урт чацтай байсан ч Нандинцэцэг өрсөлдөгчөө илүүрхэн ялж чадсан юм.

Харин 60 кг-д M.Намуун эхний тойрогтоо гоц мөргөн, дараагийн тойрогтоо Непалын П.Ривалтыг хожив. Энэ өдөр 69 кг-дЭнхбаатарын Эрдэнэтуяа 16-нд Казахстаны А.Бакятзантай тоглосон бол 51 кг-д Л.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөнөнөөдөр Бразилийн Хесус де Соусатай, 75 кг-д M.Мягмаржаргал эхний тойрогтоо Аргентиний Я.Марзотой хүч үзнэ.

Харин 48 кг-д O.Жаргалан эхний тойрогт гоц мөргөн Испани-Румыны аль ялсантай маргааш буюу 18-нд тулалдана.


Монголын баг тамирчдын ахлах дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч M.Буянжаргал нар ажиллаж байна.

  ЭХ СУРВАЛЖ : MONTSAME.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.